
ADDICTED
TO
DESIGN
Бид
Томтинк нэрийн дор амьдралыг өнгөлөг болгох залуусын нэгдэл 2015 оноос эхлэн дизайны шинэ түвшинд тэмүүлсэн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан төсөл хөтөлбөрүүд маань харилцагчдын сэтгэл ханамжаар үнэлэгдэж, урам өгсөөр байгаад талархан, улам бүр хичээн ажилласаар байна.
Харцанд өртөх юмс бүхэн дизайны тогтоц бөгөөд тэдгээрийг эерэг мэдрэмж, тав тух, онцгой хэв маягтай байлгахад дизайнд донтогчдын оюун санаа ачаалладаг.
Бид аливаа бүтээн байгуулалт болоод албан байгууллага, гэр бүлийн орчин, бизнесийн өрсөлдөөнд үйлчилгээ болон бараа бүтээгдэхүүний "брэнд" имиджээрээ ялгарах гэх зэрэг харилцагчдынхаа дизайны бүхий л хүслийг тодорхойлж, олж хараагүй, шинэлэг өнцгөөс хэв маягийг бүрдүүлэн хамтран ажилладаг бүтээлч дизайнерууд юм.
Зөвхөн харагдах байдал төдийгүй мэдрэгдэх мэдрэмж, ашиглалт нь хэрэглээнд хэрхэн таашаагдах дизайныг бодит амьдрал дээр бий болгохыг бид хүсдэг. Дизайн бол энэ бүх үнэ цэнийг цаасан дээр буулгаж, түүнийгээ бодит биеллээ олох үед үр дүнгээ мэдэрдэг амьдрах ухааны урлаг юм.
Сайн дизайн нь
гишүүн нэг бүрт таалагдах нь
аз жаргалтай, эв найртай
гэр бүлийг бүтээдэг
Сайн дизайн нь
үйлчилгээний нэр
хүндийг илэрхийлдэг
Сайн дизайн нь
бараа бүтээгдэхүүнд
бусдаас ялгарах
имиджийг бүрдүүлдэг
Сайн дизайн нь
бизнессийн цар хүрээг
амжилттай байлгах
үндэс болдог





