top of page

БРЭНДИНГ

Онцгой дүр төрх үгүй бол ялгарал үгүй. Ялгарал үгүй бол амжилт үгүй. Тиймээс ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох гэж байгаа л бол анхаарал татах онцгой бөгөөд тогтвортой дүр төрхийг бүрдүүлж, түүнийгээ хэрэглэгчийн оюун санаанд хоногшуулж, борлуулалтанд нөлөөлөх үзэл санааг илэрхийлэх шаардлагатай. Үүний тулд маркетингийн янз бүрийн арга хэрэгсэл ашигладаг учир нэг өнгө төрх бүхий стандартай байх нь үр дүнд хүргэдэг. Тиймээс лого, сав баглаа боодол гэх зэргээр тухайн компаний үйл ажиллагаатай холбоотой хэрэглээ бүхэнд нэгэн цогц бөгөөд дахин давтагдашгүй дизайныг деталь бүрээр стандартчилан гаргах нь брэндбүүкийн үүрэг юм

bottom of page