top of page

 

Opposite Feelings

₮270,000.00Price
  • “Opposite Feelings” бол хүний дотоод ертөнцийн зөрчил, давхар мэдрэмжүүдийг нэгэн кадрт огтлуулсан хүчтэй илэрхийлэл.

    Инээмсэглэл дотор гуниг нуугдаж, чимээгүй байдлын цаана хашгираан оршдогийг сануулсан бүтээл. Нэг нүүрийг хэсэгчилж эвлүүлсэн дүрслэл, эсвэл бэлгэдлийн тэмдэгтүүдийн цуглуулга нь хүний бодол, мэдрэмж, ухамсар, далд сэтгэлийг зэрэгцүүлэн харуулна.

    Хурц улаан фон нь сэтгэл хөдлөлийн хэмнэл, дотоод дарамт, эрчийг илэрхийлэх бол хар цагаан график элементүүд нь бодит ба далд “би”-ийн ялгааг тодотгоно. Нүд, чих, ам, зүрх зэрэг хэсгүүд салангид атлаа нэг бүхэлд нэгдэж, хүн өөрийгөө хэрхэн хувааж, нууж, илэрхийлж байдгийг өгүүлнэ.

    Интерьерт байрлахдаа “Opposite Feelings” өрөөнд зоригтой, contemporary уур амьсгал бий болгоно.

    Энэ нь зүгээр ханын чимэглэл биш харин яриа эхлүүлэх, бодолд автуулах, өөрийгөө олж харах орон зай.

    Өрөөнд байрлахад орчныг илүү характертай, илэн далангүй, урлагийн мэдрэмжтэй болгоно.

    Энэ бүтээл бол хүний дотоод ертөнцийн эсрэг тэсрэг мэдрэмжүүдийн огтлолцол харахад энгийн ч, гүн утга агуулсан сэтгэлзүйн толь юм.

bottom of page